Thursday 6 June 2013

Лондонд өнгөрүүлсэн 3 хоног


6-р сарын 1-нд Монгол орны хөгжилд 9-р чуулга уулзалт Лондон хотын Лимкоквинг их сургууль дээр хуралдсан.  Цахим Өртөөны тэргүүн Д.Цэрэнбат энэ чуулганыг Европ болон Монгол улсын их дээд сургуулиудад сурч, дадлага хийж буй болон ажиллаж буй оюутан эрдэмтэдийн дунд хийсээр уламжлал болсон билээ.  Энэ удаагийн чуулганыг Инноваци-Ногоон хөгжил нэрийн дор явуулж арав гаруй илтгэл хэлэлцүүлсэн юм. 


Энэ удаагийн чуулганд 3 дахь удаагаа оролцож үнэхээр монголчуудын оюун ухаанаар бахархаж байгаад ирсэн билээ.  Олон ч найз, танилтай болж, Их Британи дахь Монголчуудын хийж буй ажил үйлсээр бахархаж байлаа. 

6-р сарын 2-ны өглөө эртлэн босч ВВС-гийн байранд очиж үзэцгээлээ. Мэдээллийн төв үнэхээр шуурхай, эрчимтэй ажил явуулж байгаа нь бидний тайлбарлагчаар хүртэл харагдаж байсан юм.

Лондон хотоор зугаалах цаг гарч, Даш Намдаковын Мабл Аркад байдаг хөшөөг 9-р сард үзүүлж дуусахаас нь өмнө очиж үзүүлсэн Өнөрмаадаа маш их баярлалаа. Тэнгэрээс бууж ирээд ус ууж буй \миний тайллбар\ энэ морины толгой үнэхээр гайхамшигтай бүтээл юм.


Хайд парк хажууханд болохоор бидний хэд паркад нарлахаар, ярилцахаар орсон юм. Бас зургаа авахуулаад амжиж байна. Сайхан нартай, дулаахан өдөр болохоор Лондонгийнхон паркаар дүүрэн байсан.

 
Дэлгэрэнгүй өгүүллийг эндээс орж үзээрэй http://md-forum.eu/mon/?p=633 

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails