Wednesday 9 May 2012

How to communicate and build reputation in Asia?

Азид яаж холбоо харилцаа тогтоож, нэр хүнд олох вэ гэсэн лекцэнд суулаа.  Гонконгд байрладаг SPRG Strategic Public Relations Group Limited-ийн захирал Ричард Цанг, ихэнхдээ Хятад яаж Европын компаниуд бизнес хийж болох тухай ярьсан юм. Энэ хүн Монголд зургаан сар болоод нэг очдог гэж хэлж байна.  Мэдээж түүний айлчлал Монголын говьд өрнөж байгаа уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой. Монголд айлчлах үедээ Чингис хаан зочид буугаад өглөөний хоол идэхэд нээг их том зааланд ганцхан нарийхан ширээн дээр хоолоо өрчихсөн байдаг гэж хэлж байна билээ. Энэ мэдээг долоо хоногийн дотор 2 хүнээс сонссон юм. манай урдаа барьдаг том зочид буудлын дүр төрх ийм л байна даа.  Арай өөдтэй зочид буудал байдаг л байх даа.

Ер нь бол Азийг дөрвөн группт хуваажээ. 1-рт группт Хятад, Гонконг, Тайван, 2-р Өмнөд Солонгос, Япон, 3-рт Филиппин, Малайзи, Сингапур, Индонези, 4-рт Энэтхэгийг оруулжээ.  Энэ зах зээл бол 3,5 тэр бум хүн амтай, хамгийн том зах зээл гэж хэлж болно.

Тус бүр өөр өөрийн бизнесийн соёлтой орнууд юм.  Наад зах нь гар барихаас эхлээд л тэдний тухай ярьж болох байх. 

Оросын Rusal гэдэг хөнгөн цагааны компани Гонконгд үйл ажиллагаа явуулж байгаа тухай танилцуулахдаа, энэ компаниас өмнө оросын тухай мэдлэг ховор, байсан ч таагүй мэдээлэлтэй байдаг байжээ.  Компанийнхаа зар сурталчилгааг хэвлэл мэдээллээр цацалгүй харин шууд хүн амд хүрэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.  Орос ардын дуу бүжгийн чуулгыг аваачиж тоглуулсан, ТВ-ийн нэвтрүүлэг хийхэд дэмжсэн, сэтгүүлчдийг Орост аваачиж үйлдвэрээ танилцуулсанаар эхний жилдээ 2000 гаруй удаа тус компанийн тухай хэвлэл мэдээлэлээр ярьжээ.  Хоёр дахь жилдээ 1600 удаа хэвлэл мэдээллээр цацагджээ. 


Энэ их сонирхолтой юм яагаад зөвхөн хэвлэлийнхэнд санхүүгийн дэмжлэг өгөлгүйгээр шууд хүн амд хүрсэн үйл ажиллагаа явуулжээ.  Ер нь тэгээд ямар ч хэмжээний компани бай гэсэн мөнгөнийхөө хэмжээгээр хүн амд хүрсэн үйлчилгээ явуулбал сэтгүүлчид тухайн компанийн тухай бичихээс өөр аргагүй болох юм байна. 

За ингээд энэ бүхнийг яагаад бичээд байнаа гэвэл Монголд ажиллаж байгаа гадаадын компаниуд хүнд амд зориулан сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж өгч байна уу.  Орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн байгууллагууд зөвхөн гадаадынх ч биш бас монголын том том корпорациудыг энэ үйл ажиллагаанд татан оролцуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.  Нэг компани барьж чадахгүй бол олон компаниудтай нэгтгээд тэдний хөрөнгөө цэцэрлэг бариад, тухайн компанийн нэрээр цэцэрлэгээ нэрлэвэл тус компанид илүү их зар сурталчилгаа болох юм уу даа.

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails