Monday 7 May 2012

Өндөр технологийн тухай Стокгольмд сонссон нь

Өнгөрсөн бямба гаригт Стокгольм хотноо өндөр технологийн парк, өндөр технологийн тухай сонсоод ирлээ.  Энэ нь миний салбар биш болохоор жирийн өдрүүдэд энэ талаар сонсоод, уншаад байхгүй ч их сонирхолтой илтгэл тавьсан хүмүүст талархлаа.  Мань мэтийн энэ талаар ямарч мэдлэггүй хүмүүст зориулан хөнгөвчилсөн нь бүрч ойлгомжтой байсан юм.  Доорхи зураг дээр илтгэл тавьсан хүмүүс, 80 гаруй хувь нь докторын зэрэгтэй.  Манай монголчууд ч мундаг юмаа.  Монголоос, Унгараас, Голландаас, Англиас, Ирландаас, Германаас ирсэн эрдэмтэд.

Монголд таван газар шинжлэн ухааны парк байгуулах гэж байгаа юм байна.  Гэрэл зураг
муу гарчээ. Уучлаарай


Бас нэг өөр шинэ юм үзсэн минь бол Шведэд анх удаа хөл тавьсан минь энэ билээ.  Бүтэн сайны өглөө Стокгольмын төвөөр гудамж хэмжив.  Их сайхан хот байна.  Европын хөгшин орон юм болохоор хэдхэн цагийн хооронд мэдээж үзэж амжихгүй. 

Хотын гудамжаар зугаалж явтал хуралд оролцсон, илтгэл тавьсан 4 хүүхэнтэй дайралдлаа.  Таван хүүхний гурав нь доктор цолтой, усны биологи, экологийн биологи анагаах ухаанаар доктор, ёстой мундаг хүүхнүүд шүү.  Надад тийм доктор цол байхгүй. Цаашид сурья гэж бодсон ч эд нар шиг мундаг нарийн мэргэжлээр ч арай дөнгөхгүй л дээ. 

Гэртээ буцаад ирсэн чинь хоёр охин минь намайг их санасан байна.  Том нь бүр таныг зөндөө санасан гээд тэврээд салдаггүй.  Одоо яанаа, долоо хоногийн дараа бас хоёр зулзагаа орхиод Монгол хоёр долоо хоног явна. 

Дахиад Стокгольмд өнгөрөөсөн гурван өдрийнхөө тухай тодорхой бичнэ ээ.

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails