Tuesday 17 April 2012

Монголын тухай Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагынханд

Өнөөдөр өглөө Португал дахь Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагынханд монголын тухай яриа амжилттай хийлээ. Би өөрөө энэ байгууллагын гишүүн болохоор сардаа нэг удаа гишүүдийнхээ гэрт өглөөний кофены уулзалт зохион байгуулдаг юм.  Энэ удаад би гэртээ урьж тэднийг дайлж бас Монгол орныхоо тухай ярьж өглөө.

Үүгээр бас Португал-Монголын Нийгэмлэгийг танилцуулах зорилго агуулж, Нийгэмлэгээс зохион байгуулах гэж буй үйл ажиллагааг танилцуулсан юм.

Миний ярианы дараа Д.Шүрэнцэцэг эгч ятгын аялгууг цугларагсдад сонсгож, монгол уртын дуу Зээргэнтийн Шил, Алтайн Магтаалыг хайлав.

Зүүн гараас: Б.Жавхлан, Д.Шүрэнцэцэг, П.Фернандо, Б.Виктор, А.Алтангэрэл, Ц.Өнөржаргал

Энэ яриа Португалийн ТВАй телевизийн сэтгүүл Виктор Бандаррагийн Португалд амьдарч буй монголчуудын тухай нэвтрүүлэг хийж байгаатай нь таарч, Д.Шүрэнцэцэг, Ц.Өнөржаргал, А.Алтангэрэл нараас Португалын амьдралынх нь тухай ярилцлага авлаа.

No comments:

Post a Comment

LinkWithin

Related Posts with Thumbnails

LinkWithin

Related Posts with Thumbnails